mongoliin gol moron
Хяргас нуурrnХяргас нуур Хар ус нуурын системийн хамгийн нам дор орших нуур бөгөөд Алтай, Хангайн уулархаг нутгаас эх авах бараг бүх гол мөрдийн эцсийн цутгал болдог. Талбай нь 1406км.кв. Хамгийн урт нь 75км, хамгийн өргөн нь 31км, дундаж өргөн 19км ба усны мандал нь 1028м үнэмлэхүй өндөрт оршино. Хяргас нуурын хотгор болон Хан хөхийн бэл хормойд нуурын татралтын далан дэнжүүд тод үзэгдэнэ. Дэнжүүдийн зарим нь 80-100м-н өндөрт байсан ул мөр байдаг. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам нь харьцангуй их хэрчигджээ. Нуурын уснаа Нуурын шугам, Цацарганы шугам, Могойн шугам гэх мэт хэд хэдэн хошуу түрж орсон байдаг. Их нууруудын хотгорт орших нууруудаас харьцангуй гүн, хамгийн гүн нь 80м. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажуугаас эх аван урсах бүх гол мөрд Их нууруудын хотгорыг дамжин эцэст нь Айраг нуурт цутгаж, Айраг нуур нь илүүдэл усаа Хяргас нуурт цутгана. Нуурын ус 12-р сарын шувтрагар хөлдөж 4-р сард гэсдэг.rnrnГовийн нууруудад Их нууруудын хөндийн бүлэг нууруудаас гадна нууруудийн хөндийн олон нуур багтана. Эзлэх талбайн хувьд томоохон нь Бөөн цагаан, Орог, Улаан нуурууд юм.rn
Танилцуулга
Миний зураг

  • Миний танилцуулга
  • Миний зургийн цомог
  • Блогийн сангууд
Сүүлд нэмэгдсэн бичлэгүүд
  • mongoliin gol moron
Бичлэгийн төрлүүд
    Блогийн бичигчид
    • monkhtuya

    Hайзууд:

    Xолбоосууд:

    • Бичлэг
    • Сэтгэгдэл
    Хуучин бичлэгүүд
    2014-05-22: mongoliin gol moron

    2014
    2014 оны 5-р сар

    << Нүүр хуудас

    © mongoliin gol moron