monkhtuya-н танилцуулга


[ холбогдоогүй ]
Нэр: Bayrhuu monhtuya
Хүйс: Эмэгтэй
Мессенжерийн нэр: b.tuya_0926 (Yahoo!)
Байрлал: Дархан, Дархан Уул аймаг, Монгол

Бичсэн нийтлэлүүд: 1 Нийтлэл
Бичсэн сэтгэгдлүүд: 0 сэтгэгдэл
Бүртгүүлсэн: 2014-05-01

monkhtuya-н блогууд:

mongoliin gol moron
Хяргас нуурrnХяргас нуур Хар ус нуурын системийн хамгийн нам дор орших нуур бөгөөд Алтай, Хангайн уулархаг нутгаас эх авах бараг бүх гол мөрдийн эцсийн цутгал болдог. Талбай нь 1406км.кв. Хамгийн урт нь 75км, хамгийн өргөн нь 31км, дундаж өргөн 19км ба усны мандал нь 1028м үнэмлэхүй өндөрт оршино. Хяргас нуурын хотгор болон Хан хөхийн бэл хормойд нуурын татралтын далан дэнжүүд тод үзэгдэнэ. Дэнжүүдийн зарим нь 80-100м-н өндөрт байсан ул мөр байдаг. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам нь харьцангуй их хэрчигджээ. Нуурын уснаа Нуурын шугам, Цацарганы шугам, Могойн шугам гэх мэт хэд хэдэн хошуу түрж орсон байдаг. Их нууруудын хотгорт орших нууруудаас харьцангуй гүн, хамгийн гүн нь 80м. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажуугаас эх аван урсах бүх гол мөрд Их нууруудын хотгорыг дамжин эцэст нь Айраг нуурт цутгаж, Айраг нуур нь илүүдэл усаа Хяргас нуурт цутгана. Нуурын ус 12-р сарын шувтрагар хөлдөж 4-р сард гэсдэг.rnrnГовийн нууруудад Их нууруудын хөндийн бүлэг нууруудаас гадна нууруудийн хөндийн олон нуур багтана. Эзлэх талбайн хувьд томоохон нь Бөөн цагаан, Орог, Улаан нуурууд юм.rn

Зургийн цомгууд:

Mongoliin gol mornuud
Улаан Хамгийн зүүн талын хамгийн том нуур бөгөөд 1080м-н өндөрт орших Улаан нуурын хотгор, нууруудын хөндийн хамгийн нам газар учираас их хэмжээний зузаан хурдас хуримтлагджээ. Ялангуяа өндөрийн хотгорыг нилд нь дүүргэх говийн хурдас хуримтлагджээ. Нуур ямагт улаан туяатай байдаг тул уг нуурыг Улаан нуур гэжээ. Гадагш урсгалгүй. Хангайн өвөр хажуугаас урсах Онгийн гол цутгах боловч усаа тэр бүр өгч үл чадна. Энэ нуурын гол тэжээл нь бараг байхгүй тул зарим жил тасарч тойром бүхий усан сан болдог. Тэлмэн Хангайн уулсад Хөвсгөлийн дараа орших том нуур бөгөөд талбай 194 км, урт 27.5км, өргөн нь 12.1км. 1789м-ийн өндөрт оршино. Хангайн салбар уулсаас энэ нуурт хэд хэдэн горхи энэ нуурын хотгор уруу урсдаг боловч зөвхөн хоолойн гол хэмээх бяцхан гол цутгадаг. Хагалбар уулсын хамгийн өндөр нь Төв Азийн гадагш урсгалгүй ай сав, Хойд мөсөн далайн ай савын зааг болох Булнайн нуруу юм. Нуурт 2-3 жижиг арал бий.